Friday, March 25, 2011

Балиус ба сарнай


Бодол яриа хоёр бол хэзээнээсээ Бодоо,Чойбалсан хоёр шиг зөрчилдөөнтэй явсан этгээдүүд билээ.Тархинд хуримталсан мэдээллийг нэгдэл,нийгэмчлэлээс бултуулсан сарлаг аятай модон дотор аваачиж уячихаад 
-Нэгдэлдээ малаа нийгэмчлэлгүй яахав ээ гээд зогсож байгаа зальтай эмээтэй зүйрлэж бас болхийм.Бороо хувилан цас,цас хувьсан бороо болох байгалийн үзэгдэл байж болох талтай.Эсвэл ерөөсөө илбийн үзүүлбэр юмаа гэвэл үнэнд тун ойртоно.Ухаандаа циркийн илбэчин дээшээ харуулаад барьсан хар малгайн дотроо хийсэн балиусыг гаргаж ирэхдээ сарнай болгон хувиргаж байгаатай агаар нэгэн бөлгөө.Хүний бодолд балиус ч буй,сарнай ч буй.Харин балиус шиг,сарнай шиг бодлыг юу болгож гаргах нь цэвэр хувь хүний соовэст.Балиусыг балиусаар нь гаргахгүй байнга сарнай болгож гаргаж ирээд байдаг нөхдүүдийг долдой гэж нэрлэдэг.Ийм хүмүүс
-Манай даргын мяраа мөн сайхан зохижээ.Ямар эгдүүтэйн гэж долигнох боловч дотроо болуул гүзээ нь ямар ой гутмаар харагдаж байнаа.Ямар хоормогны хөхүүр биш дээ гээд бодцон тууж явдаг.Сарнайг балиус болгох тохиолдол бас байнаа.Үүнийг атаархал гэж давхар бас хэлээд байгаам.Цэцгээ ямар гоё гутал аваа вэ гэж дотор хүн нь уулга алдаж байхад л өнгө нь их сонин,өсгий нь жаахан намхан юмаа гээд дуугарцан байх жишээний.Балиус ба сарнайн онoлоо батлахын тулд дараах жишээ татая.
Халамцуу Галсан енгинэн уйлна.Тэгснээ бас нэг муу дуу аялмар аядсанаа жонгиносон дуугаар
-Миний ах шиг буянтай,нүнжигтэй хүн халх долоо,шавь тавд байна уу гэж агсарахчаа болно.Харин хуучин муу шовоодой доорх бөндгөр дотор нь бол
-Аа муу хувхай Итгэл чамайг даа.Авааль эхнэрийг нь минь хүртэл "шээрлэж",дарлаж байдаг өөдгүй муу дэвхрэг.Бяртайсан бол зодох,бэлтэйсэн бол салаад нүүх юмсан гэх адгуу бодол толгойд нь эргэлдэнэ.

Луу гүний хошуу наадам.Асарт суугаа Итгэлт,Эрдэнэ,Должин гуравт цээж онгорхой бие барьсан  цамц,богино банзал өмсөж зургийн хичээлээ сайхан зурсан Долгор айраг аялгалан гунхалзах ажээ.Долгор Итгэлтэд сэртэндэн
-Ийгий би ямар харагдаж байна хэмээн аальгүйтэхэд Итгэлт
-Аальгүй шидэлэв чи.Аальгүйгээс хамаргүй нь дээр гэдгийм.Гарч тэр мах шүүс дөхүүл гэж зандрах авч дотроо бол
-Хоёр хөх нь булхалзаад,хондлой бөгс нь балхалзаад ээ дээ мөн аятайхан дамшиг шүү.Тэхэд манай энэ Должингийн байгаа царайг.Эхнэр үстэй л болохоос эгээ нь чуганцаа чуганц хэмээн эргэцүүлэх бүлгээ.
Балиусыг сарнай болгож биш балиус чигээр нь гаргавал яах нь уу.Тэгвэл ингэдийн байна.
Согтуу Галсан тохой хэрийн балиус барин Итгэлтийг гэр тойруулан элдэнгээ
-Аа муу дэвхрэг нохой.Айлын эхнэр чангааж хаяагаа хадарч явдаг чамайг алнаа би.Чамд ч ингэж дарлуулж суухгүй шүү хэмээн орилно.
Хултай айраг барингаа Долгор Итгэлтэд хандан
-Ийгий би гоё харагдаж байна уу? гэж аальгүйтэхэд Итгэлт баян
-Хөх мөх,бөгс мөгс бол үнэн тасарцан харагдаж байна.Чамайг нэг өвөртөлж үзэх ямсан гэж Эрдэнэ,Должин хоёрын дэргэд эрээлэх юмгүй өчих ажгуу.Балиусыг шууд гаргаад ирж бас болохгүй нь ээ дээ тэхлээр.Тэгвэл ингэе.Хүн бүр бодол болоод сэтгэлдээ сайн үйлийн үрийг тарьж бие биен лугаа сарнай болгон барин учралдуул яанамб .
Согтуу Галсан
-Миний ах шиг баян,миний ах шиг хүн муутай,зальтай,хүүхэмсэг хүн халх долоо,шавь тавд байхгүй дээ.Тэгээд төрцөн юмий чинь яахийм.Тиймээ ахаа хэмээн долдой дуугаар өгүүлрүүн.Дотроо бол
-Дуртай юм дөө муу ах минь.Дулмаагаа өнөө шөнө өвөртлүүл өвөртөл гэж хэлий байз.Чадалтай нь чадалгүйгээ дарладаг нь жам юм хойно,аргагүй хэмээн нигүүлсэн бодно.
Итгэлтэд айраг барингаа Долгор
-Ийгий би ямар харагдаж байна гэхэд Итгэлт
-Үнээр тасархай.Эрдэнэ Должин хоёр байгаагүйсэн бол ч гээд шүлсээ гүд хийтэл залгихыг харж суусан Эрдэнэ
-Та хоёр минь л биендээ таалагдаж байвал болохгүй ч юм юу байхав дээ гэж адилхан эр хүний  зангаар хэлэхийг л сарнай мэт бодлоос сарнай мэт яриа гарах гэж үүрий чамдаа хэлээд байгаа юм шүү дээ.
Ингэхэд би нээрээ хүний бодол,яриаг зөв голдиролд оруулах гээд бүр яадцан.Маньд нээрээ юуны хамаа.Үг олдож,гар чиллээ.Бодол болоод яриа,балиус болоод сарнайн хэдэн жишээгээ хавсаргаад энэ хүрээд өндөрлий.

Яриа:Та ч ануухнаараа харагдаж байнөө
Бодол:Хэн гуай нээрээ ямар аймаар хөгшрөө вэ

Яриа:Өвчиндөө санаа зовоод хэрэггүй дээ.Одоо чинь араакыг эмчилдэг болцон цаг
Бодол:Энэ хүн ч удаан тэсэхгүй ээ

Яриа:Яах гэсэн юм бэ ийм их бэлэг өгдөг нь
Бодол:Яасан сайхан үнэтэй гоё бэлэг вэ

Яриа:Ямар хөдөлгөөнтэй хөөрхөн хүүхэд вэ
Бодол:Яасан сахилгагүй муу шидэл вэ

Яриа:Баярлалаа даргаа
Бодол:Муу авилгалын хүүдий чинь


Яриа:Өө зүгээрээ би юм идэхгүй
Бодол:Асуухаар хийгээд л өгөөч дээ.Хүн турж үхэх гэж байхад

Яриа:Хэрвээ намайг сонгочхийм бол амьдралыг чинь дээшлүүлж ажлын байраар хангана.
Бодол:Гэж хошгируулж байгаал сонгогдчих юм бол ч

Яриа:Аав нь чиний насан дээр байхдаа
Бодол:Гэрч байхгүй нь сайхан юм даа

Яриа:Паах ямар заваан юм үздийн
Бодол:Мөн сайхан амьтанаа


Яриа:Аваргаа хоёулаа харгүй сайхан барилдчий
Бодол:Зөөлхөн шиг газардуулаасай даа намайг

Яриа:Ниссаныг ч муу машин л гэдгийм ш дээ
Бодол:Тэхэд надад Эксээл ч байхгүй ш дээ ийий ийий

Яриа:Би энэ дээд талын зурагнаас сэдэвлээд л ийм бичлэг хийчлээ ш дээ
Бодол:Гээд биччүүл хүмүүс надад итгэх бол уу?

1 comment:

  1. hehe itgeltiig ichdegq doodoh uu. balag geechiig baruun solgoiq tarina daa muu huur

    ReplyDelete