Thursday, March 24, 2011

Загас инээлгэх жил буюу загасанд зарласан дайны оршил

Хэрэг явдал ингэж эхэлсиймаа.Урсах ус,мөрөн байтугай шалбаагнаас том нуургүй,шанаган хорхойноос том загасгүй улаан говийн хүү намайг Мичиганы  нэг  том амт алгана загасчлах гэдэг самуунд уруу татцийн.Ноднин зун мөрөөрөө журмын хэдэн нөхөдтэй кээмпэнд явж байлаа.Шөнө нь миний муусайн найз нар архийг нэг дор,нэг амаар ууж дуусгах тэмцээн зохиогоод,маргааш нь ходоодныхоо хүчил,шүлтээр зүлэг бордоод надтай мар мар гэх завтай амьтан мазаалай шиг цөөхөн болцордогийн.Тэгээд ямар ёр хаанаас ирээд хатгасын бүү мэд нуурын хажууд ирснийх дэмий суухаас тэмээ хариулнаа гээд ойролцоох Волл Март руу харайж очоод хамгийн үнэтэйгээс нь шилж байгаад 12 цаасны хямдхаан уурга авдиймаа.Миний загас барьдаг ч гэж юу байлаа,надад баригддаг хоногийнх нь тоо гүйцсэн,үйлтэй загас гэж хэн байлаа даа.Нэг шидлээ замаг.Хоёр шидлээ.Нэг юм торох шиг боллоо,орцон уу хөө.Өө бас л замаг.Гурав шидлээ.Замаг гэдгийг нь мэдсээр байж надаар хэлүүлж яах гэсиймб та нар.
Энэ замган дотор чинь загасанд амьдрах орон зай байгаа юм уу ер нь.Гэтэл нэгэн хашир загасчин өвөөтэй таараад хүний хэлээр ингэж асууруун
-Загас яаж барихыг зааж өгнө үү ах минь?.Өвөөгийн заасан хичээлийн талыг нь хальт мулт сонссон болоод дурсгаж өгсөн өтөн өгөөшийг аваад загасчлах аяндаа шуударчихуй.Шидлээ.Нэг юм оров уу яав?.Тэгжээ.Нэг их том амтай,сэрвээ мэрвээ нь боссон тохой хэрийн урттай сүр загас барьсансан.Англиар бол лаарж маут баас(эвгүй нэртэй загас шүү ккк),монголоор болуул алгана загас барьсан нь энэ ажгуу.Ингэж л би загасчлах их үйл хэрэгийнхээ гарааг эхэлсэн хүн дээ.Хоёр гурван хамтрагчтай ч боллоо.Түүндээ бид загасчдын фракци гэж нэр өгсөн.Нөгөө гарууд маань намайг бодвол Монголд чапаак,лёноок шоглож явсан,доонк чирвийнк ярьсан толгойнуудаа яг ч үгүй.Манай фракц өнгөрсөн жил Мичиган нуур руу цутгадаг Сэйнт Жозеф гол руу арваад удаа загасанд дайлаар мордсон ч алагтай булагтай,жигастай жигасгүй янз бүр л байсан.Юуг нь нуухав.Өгөөшийг маань лус таална гэж мундаг ажил бий.Таалагдсан өгөөшийг бол лус гуай авч байж л сална гэнэ.Би өхгүй,энийг чинь мөнгөөр авдагийн гээд гэдийнэ.Гэвч эцэстээ лусын ялалтаар л дуусдаг даа.Өргөөшөө хоёр ямх,уртааашаа нэг чий,10 долларын үнэтэй хиймэл жараахай шидээд үзвэл та яахуу гэж асуухад минь Лус гуай маадгар нь аргагүй
-Өх хүний сүсэг л мэднэ дээ.Ах нь ч өгснийг нь л авдаг даа гээд цагаан сахлаа илбээд наг наг инээж суух.Заримдаа загас гуай ч жимийлцэж тоглож буй аятай нэг ч ангайхгүй.Хаа нэг тохой хэрийн юм баригдах.Салмон,стилхээд,троут мэтийн том толгой фийдал загасыг одоогоор барьж үзээгүй л явна.Хажууд загасчилж байгаа Америк нөхдүүд болохоор алд,дэлэм юмнууд гаргаж ирдэгийн.Эндэхийн загас тийм муухай арьсны үзэлтэй.Гомдмоор.Өдөржин голын эрэг хоосон сахиад буцахдаа загасанд гомдсон сэтгэлээ хатуу юмаар тайтгаруулсан удаа ч бидэнд бий.Энэ бүхнээс үүдээд миний бие "Загасчилалын алдаа оноо,үнэлэлт дүгнэлт,дэвшүүлэх зорилт" нэг сэдэвт судалгааны бүтээл бэлтгэсний заримаас дурдвал.Загасны эвшээх үе,бидний уургаа шидэх мөч хоёр зөрсний улмаас алдаа гарч байгааг магадлалын хуулиар илрүүлсэн нь маш чухал нээлт боллоо.Зарим өгөөшийг холестрин ихтэй,саахар зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байна гээд үмхэхгүй байгаа нь ажиглагдлаа.Өнгөрсөн жил загаснуудийн хувьд гүн бодолд дарагдсан,амаа жимийдэг,дуугуй дүмбийдэг жил байсныг одон гарагийн зурхай ашиглан олж тогтоосон нь бас сайшаалтай.Энэ жилийг манай фракцаас загаснуудыг инээлгэх жил болгон албан ёсоор зарлаж байна.Саарал салмон,Түнтгэр троут,Ам ихт алгана,Ховдог цурхай,Арзгар шүдэт акул, хайрстай болгон сонс ч бай!.Харснаа авахгүй.Зөвхөн томыг авна.Ганцыг авахгүй.Хонь шиг холбоод аваад явна.Амь хэлтрүүлэхгүй.Аюутугай.Биширтүгэй.Загасанд зарласан дайн ийнхүү эхэлвэй.

4 comments:

  1. ene dain irgenii dain bolj, irgenii dain ni ene delhiin green peaceer duusch halaanaa hehe

    ReplyDelete
  2. Ээнзоо-д
    Одоогоор тулган шаардах бичиг өгчөөд харзнаж байгаа.Хариу өхгүй бол НАТО=гийн цэрэг оруулнаа гэж

    ReplyDelete
  3. chamaig goviinh bolohoor lus bolomjiin zagas ogch baigaa yum bishuu...hangainh bol bol bas arai ooriig ogch uzeh baihaa..

    ReplyDelete