Tuesday, March 5, 2013

Он цаг



Он цаг яг
Орох цас шиг алгуурхан
Он цаг яг
Одох шувууд шиг алсланхан
Он цаг яг 
Гол ус шиг намуухан
Он цаг яг
Галт сум шиг цахиланхан
Он цаг яг л
Илбэ зэрэглээ шиг хууранхан
Он цаг яг
Ирсэн гийчин шиг яаранхан
Он цагийн уртад
Хүн цаг барагдана
Он цагийн урсгалд
Орчлон өөрөө элэгдэнэ
Он цаг
Өнө цаг







2 comments:

  1. шууд ая нь ороод ирж байх чинь :) яг нэг гоё поп дуу болохоор санагдаж байна, гоё

    ReplyDelete
  2. Chi neg aya hiigeedheech Batja kkkk.Hogshin urtasgaadhay

    ReplyDelete