Wednesday, July 24, 2013

"Дурлалын гудамжны тэнүүлч"




Зөрж өнгөрсөн бүхэн инээд цацруулж алхдаг
Зүрхэн хэлбэрт дэнлүүнүүд тодоос тод гэрэлтдэг
Мөрөө түшсэн хосууд унтаа хун шиг цайрдаг
Мөнгөн хонх шиг инээдэнд нь гуниг гэж байдаггүй ээ
Эрхэмсэг,төгөлдөрийн туйл хайрын гудамжнаа
Эзэгнэгч цаг хугацаа хүртэл малгай аван мэхийдэг

Нүгэл,хилэнц,шуналаас  ангид энэ гудамж
Нүргээнт амьдралын сүүдрээс  анхи алсад оршдог оо
Үлгэрийн энэ гудамжинд хоёулаа хамт ирсэн юм
Үхтлээ хамт гэж гэнэхэн андгай өргөсөн юм
Амьдрал хот орчихоод эргэж ирнэ амлачихаад
Амраг минь харин тэндээсээ буцаж ирээгүй
Хайрын үгс л хөвөрдөг хачин нялуун гудамжинд би
Хайрыг тухай дуулдаг тэнүүлчин болж үлдсэн
Уйтгар гуниг гэж үгүй хайрын гудамжинд
Угаасаа би гунигийн дуу аялахгүй ээ
Гэгээн хайрыг магтан дуулсаар
Гэрэлт энэ ертөнцдөө ясаа тавина
Дурлал хайрын гудамжинд














No comments:

Post a Comment