Саяхан Форбс сэтгүүлийн газраас нэгэн судалгаа гаргажээ.Манай улсын талаар сайн муу хоёр үзүүлэлт гарсан юм байх.Муугаас нь эхэлвэл монгол улс нэг хүнд оногдох орон сууцныхаа тоогоор Конго,Зааны ясан эрэг зэрэг улсаас арай өмнүүр 190 байр хавьцаа,харин нэг хүнд оногдох хөшөө, суварганыхаа тоогоор айрагийн тавд багтсан сайхан мэдээ байна.Иргэн бүр сууцтай байснаас суваргатай байвал одоо,ирээдүй гэсэн хоёр цагт нүүр улайхгүй амьдрах нигуур буйг манайхан олж харсан нь сайн хэрэг.Ирээдүй рүү чиглэсэн хөгжил гэж үүнийг л хэлэх байх.Ухаандаа хэдэн зуун жилийн дараа зарим зүйлс бараа туруугуй алга болсон байхад хөшөө, суварга хэвээр үлдээд хэдэн муу хар хэрээ дээр нь сангасаа унагасан шиг сууж байх юм байна л даа.Бас л ухаан шүү.Монгол улс Ливэрпүүлийн алдарт дөрвөл Битлзийн хөшөөг Азид анх удаа босголоо.Ямар уу?.Хойшдоо ч бидэнд хөшөө, дурсгал, суваргаар дэлхийд тэргүүлэх сайхан боломж байна.Бусад улсууд аягүй бол Иглз,Би жийз,Металика,Мадонна энэ тэрд хөшөө босгоогүй л тууж яваа даа.Хийх ажил бага, босгох хөшөө суварга харин даан ч их байгаад байдаг.С.Бaтболд дарга дээр ороход ч бат л даа,хөрөнгө мөнгөнд бол ерөөсөө санаа зовох юм алга.Бид Чингис өвөгийнхөө ташуур олоод ихэд билгэшээсэн газар дээр сайхан хөшөө босголоо.Харин олсон ташуураа эзэнд нь эргүүлж өгсөн эсэх нь бол нэлээд эргэлзээтэй .Эндээс монголчуудын лост&фаунд эд зүйлст хандах хандалгыг тодорхойлж болох юм.За тэр яaхав ээ.Харин Чингис богдынхоо хээрээс олсон эд зүлсийнх нь жагсаалтыг гаргаж тус бүрт нь хөшөө босгох санал байна.Ухааандаа малгай олсон газар нь малгайтай,гутал олсон газар нь гуталтай гэх мэтээр хөшөө босгоод байж болноо доо.Х.Баттулга сайдаас санхүүжилт асуухад үгүй гэхгүй нь лав.
Гэтэл хөшөө суваргыг нүд үзүүрлэсэн бусармаг явдал саяхан Өвөрхангай аймагт гарлаа.Эр хүний бахархал болсон тэр сайхан гулигар амьтанг ад үзнэ гэдэг байж боломгүй,тэвчишгүй явдал хэмээн "Боовон хөшөөг нүүлгэхтэй тэмцэх холбоо"ны гэнсэк хариу мэдэгдэл хийсэн байна.Зарагдсан барааг буцаадаггүй бол залагдсан хөшөөг яадаг юм бүү мэд. Дуунд хөшөө босгодог сайхан уламжлал бас манайх.Элэг зүрхнээс уяатай,мөнгөн долгио хаялсан гээд л хөвөрнө шүү дээ. 50 оноос хойш хит болсон бүх дуунд хөшөө босгох тээндэрийг нэг нөхөр авсан сурагтай.Хойшдоо ганган байгалийг тольдсон,хөнгөн жигүүр ургаж гүйцээд,чамайг тойрон эргэлдэнэ,гил хар шөнийн зүүдэнд цал буурал үстэй ирэв үү,бааны өрөөний хаалгыг сайтар түгжсээн гээд л явж өгнө дөө.Одоо суварга руугаа ороё.Монгол улсын иргэн бүр суварга босгуулах,суварга босгох,суваргатай байх эрхтэй гэсэн заалтыг үндсэн хуульд оруулах талаар өнгөрсөн сонгуулын үеэр өндөр настан бvртэй уулзаж суварга босгож өгөхөөр амлаж сонгогдсон кампааны захирал нөхөр Их хуралд оруулж байгаа гэнэ. Энэ нөхөр болбоос "иргэн бүрийг суваргажуулах " мундаг том тээндэрийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкнаас олгосон ядууралыг бууруулах төслөөс санхүүжүүлэхээр тусгуулсан ,өөрийн ээж,өргөж авсан ээж,эх барьсан ээж,хадам ээж нартаа тус бүрт нь суварга босгож алдаршсан "Суварган цэнхэр уулс " кинонд суварга босгох дараагийн ажилдаа орчихоод яваа суваргаар занимаалддаг гавьяат хүн бөлгөө.Бас Их хуралын өөр нэгэн эрхэм гишүүн "Иргэн бүхэнд суварга,дуу&Дуу болгонд хөшөө" хөтөлбөр санаачилснаа сонгууль ойртож байгаатай уялдуулан " Иргэн бүрт суварга,дуу&Дуу болгонд хөшөө+Толгой" болгон өөрчилсэн яриа байна.Хөшөө тийш зорчих ардын зам балрахгүй,хөшөө дурсгалаа босгов би гэсэн Пушкины алдарт мөрүүдэд хөшөө босгуулах хүсэлтэйгээ төсгөлийн оронд тэмдэглэсүү.
No comments:
Post a Comment