Thursday, February 28, 2013

Загас наадуулахыг засгаар хориулъя (Фелетьон)



Энхрий хайрт  нам засгийн минь буянаар сүүлийн үед зарим зүйлсийн үнэ хүнд даруй өсч байгаад иргэн миний бие ихэд баяртай байна.Хорьж цагдах тусам сонирхол асч амттай болдог, хаагдаж боогдохын хэрээр үнэ цэнэ эсрэгээрээ нээгддэг нь хорвоо ертөнцийн жам.Давтамж цөөрөх тусам тааламж,үнэлэмж хоёр ихэсч байдгийг ч бидний туулсан нийгэм бэлхнээ гэрчилнэ.Мандарин,алим,бохь,жинсэн өмд,магнитфон,том хүний сэтгүүл гэх мэтийн зүйлс ямаршуухан нэр нүүртэй байлаа даа тэр үед.
Одоо цагт "А" сурсан дугаар дүүргийн "Эрдэм" цогцолборын сурагчийг  алим мандарин хоёр хийсэн бэлэгээр шагнавал юу болох вэ?.Америк явж ирээд айлын хүүхдэд Орбит бохь тараавал аав ээж нь араас ямар их чих хангинуулах бол.Чанамал жинс өмсчихөөд зургаан СД сольдог хөгжмөө орилуулаад гудамжаар бардамхан алхвал яавч эрүүл бишд тооцогдох нь лав.Манай гэгээн засгийн мэргэн бодлого хорьж боосноор юмны үнэ хүндийг өсгөх зарчимд шилжиж буй нь нэн сайшаалтай агаад цаашдаа улам их хорьсноор бүх зүйл үнэ хүндийн туйлд хүрэх гэрэлт ирээдүй биднийг тосном бус уу.Ухаан нь машинаа унадаг өдөр цөөрөөд явчихаар машинаа барих үйл явцын үнэ хүнд өсөөд сонирхолтой болоод явчихаж байна.Долоо хоногт нэг,цаашлаад сард нэг удаа машин барих журамтай болчихвол жолоо мушгих тэнгэрийн умдаг тэмтрэх хоёр ойролцоо түвшинд очоод л явчихна.Баар цэнгээний газрын ажиллах цагийг танаснаар тэнд өнгөрөөх хором бүр алт болно.Юмны бага нь амттай хөө.Тамхины тухай хууль хэрэгжснээр тамхи татах үйл явц тэр чигтээ адал явдал,таашаал болж хувирч байна.Хуулинд заагдсан тамхи татаж болохуйц хааш хаашаа таван зуун метр квадрат сэлүүхэн цэг  Улаанбаатарт олно гэдэг бол хүмүүн заяаг олохоос ч илүү хувь зохиол болно догоо.Тийм их үнээр олдсон тамхилах операци бол таашаалын туйл байх нь дамжиггүй.
Арвин хөдөлмөрийн минь хөлс,атар газрын маань шим юмаа хөө гэдэг шиг юм болж таарна.Муу нэрт гурвын хоёрт нь хориг хийчихлээ.Одоо гурав дахын тухай ярих цаг нэгэнт болжээ.Янаг дэмий гэж үү?.Дэмий байлгүй яах вэ дээ та минь.Хэзээнээсээ л сайн нэртэй байлаа.Тийм л сайн үйл юм бол яахаараа бүсгүй хүмүүст  хайртай эрийг хүүхэмсэг, эрчүүдээс  энгэрээ харамлаагүй бүсгүй хүнийг завхай зайдангаар нь дууддаг юм.Эсрэг хүйсний хоёр хүн үржлийн ажил хийж байгаа кино сэлтийг садар самуун гэж яагаад нэрлэдэг юм.Загас наадуулахад тавих хоригт миний бодлоор бол дараах заалтууд тусгагдвал зүгээр.
Арван наймаас дээш настай Монгол улсын иргэнийг долоо хоногт нэгээс илүү удаа загас наадахыг хуулиар хориглоно.Бага насны хүүхдээс 500 метрийн хол зайд үйлдэхийг зөвшөөрнө.Энэхүү үйлдлийг бизнессийн зорилгоор ашиглахыг хориглоно.
Энэхүү хууль нь  дараах сайн талуудтай.Эхнэр нөхөр нэгнээ араар тавих,нэгнээсээ уйдах явдал огт  үгүй болж цэнгэлийн манлайд хүрч болно.Жаргалын богино нь таашаалтай хөө.Ийм төрлийн бизнесс эрхлэгч бүсгүйчүүд зах зээлээс шахагдана.Ингэснээр муу нэртэй луу данстай олон дэн буудал хаалгаа барьж цэгцэрнэ.Хүний бүтээмжтэй цаг эрс нэмэгдэнэ.Яаж хяналт тавих вэ гэж үү?.Хөрш нь хөршөө тагнаад явчина алзахгүй.Монголчууд бид хүний мууд дурладаг,атаач хүмүүс хойно асуудалгүй.За ингээд засагийн мэргэн бодлого гарахыг хамтдаа хүлээцгээе.

No comments:

Post a Comment