Tuesday, March 5, 2013

‎"Задгай"



Ц.Чимэддорж агсанд

Дэрэнгийн хар азарганы
Дэл сүүл нь задгай
Хавийн амьтад шуугиулсан
Хатир давхил нь ч задгай
Сулдаа асгараад ирдэг
Сувдан хөлс нь задгай
Суунаг татаад үлддэг
Суварган тоос нь ч задгай

Агсамнанхан давхиад ирэхэд
Амьтны уухай ч задгай
Од руу хадуураад хулжихад
Олны нулимс ч задгай задгай
Задгай задгай гээд
Задраагүй
Задгай задгай гээд
Адраагүй
Сэлүүхэн орчлонгийн чөлөөнд
Сэтгэл задгай явсан
Энэхэн замбуутивийн элгэнд
Энгэр задгай амьдарсан
Дээл сүүл нь ч задгай
Дээж найраг нь ч задгай
Наадам нь үгүйлэх задгай
Найраг нь дутах задгай

2013-03-05

No comments:

Post a Comment