Tuesday, February 26, 2013

Говийн чулуу



Эрдэнэ шингэсэн хөх чулуу 
Эрин дамжсан бөх чулуу
Далайн замагт ёроолд
Дунтай хамт дэвтэж
Гаслам зунгаг наранд 
Гантай цуг хагсарч
Балар элирийн үед
Багаж зэвсэг  ч байсан
Үлгэр галавын цагт
Үлэг гүрвэл гишгэлсэн
Цаг хугацаатай өтөлсөн бөх чулуу
Цадиг түүхтэй өвгөрсөн хөх чулуу
Хал үзсэн хар чулуу
Хат суусан эр чулуу
Хагалууж бутлуулсан бор чулуу
Харьд богтлогдсон бэр чулуу
Өвгөдийн минь үлдээж өгсөн өв чулуу
Өлсч үхсэн ч  зарж идэмгүй өл чулуу
Ижлээс нь төөрүүлвэл нутаг нь нэхэх
Ижий газрын данстай чулуу
Арилжиж зарвал тэнгэр хилэгнэх
Агуу дээдсийн сүнстэй чулуу
Алтан говийн минь бэрх чулуу
Амин голын минь зүрх чулуу
Говийн чулуу















No comments:

Post a Comment