Sunday, October 28, 2012


Өвөрлөгчийн тавилан

Өвөрлөгч түмэн минь
Өөрөө хүсээгүй тавилан минь
Хүсэвч буцааж өгөхгүй
Хүнийх болсон Монгол  минь
Хаяа хатавчаар нутагтаа хаягдаж
Халх Монголынхоо өмнөөс золиослогдож
Хиагтын гэрээ нэртэй их гүрнүүдийн наймаагаар
Хятадын аманд шидсэн Хөх махны тасархай минь
Элгэн садан Монголоосоо аврал эрж  бүлтэлзсээр
Эрээн луутай хөнжилд нулимастай шургасан гүнж минь
Хонь адууных нь хормой бэлчээрт
Хоёр улсын дархан хилтэй
Алтан соёмбот хилийн баганыг
Алхая гэвч  хориг цээртэй
Нутаг бэлчээрээ анжисаар хагалуулж
Нугалаа завхралд хүнээ хядуулж
Эзлэгдэж,эзэрхийлүүлж дарлагдсан ч
Ир нь мохоогүй ээ түүх гэрчилдэг юм
Их гүрний ганзаганд даруулаастай ч 
Итгэл нь мөхөөгүй ээ Монголдоо л тэмүүлдэг юм
Тусгаар тогтнолын үнийг үеийн үедээ сануулан
Тулгар төрийнхөө галыг үрийн үрдээ сахиулан
Үүрмээргүй,туулмааргүй тавилан
Үзмээргүй,эдэлмээргүй зовлон
Өвөрлөгч түмэн минь
Өөрөө хүсээгүй тавилан минь ээ


                                                                                                                                             2012-10-15

No comments:

Post a Comment