Monday, November 21, 2011

Эрээнтний эхнэр (фельетoн)



Хэрэг явдал ингэж эхэлж.Саявтархан Балдан гуай Галдан гуайн залуу сайхан эхнэрийг 500 мянган доллараар хуадалдан авчээ.Эхнэрийн хишиг(эх орны биш шүү) гэж Галдан сая саяаар нь ойрын хүрэээний улсад мөнгө тараасныг миний энэ муу хоёр цийлгэр нүгэл,шунал хурааж харсаан гэж нэгэн баттай эх сурвалжаас мэдээлж байна.Энэ хоёр Монголд сүүлийн үед дэлгэрээд байгаа "эрээнтний "наймаа гээчийг хийсэн болтой юм.Эрээнт гэж улаантан,цагаантан гэдэгтэй утга дүйх үг биш.Хятадын Эрээн хот энд бүр ч падлийгүй.
Харин англи хэлний "rent" буюу түрээслэх,түр хугацаагаар хөлслөхөөс гаралтай үг болой.Уул нь Балдан гуай Галдангийн эхнэрийн нэрийг худалдан авчээ гээд ойлгочиход бараг болно.Өмчлөлийн асуудал ихэд будлиантай санагдавч иймэрхүү наймаанд дассан манай монголчуудад бол ойлгоход төвөгтэй зүйл биш билээ.Энэхүү Балдан гуайд зарагдсан Галдан гуайн эхнэр болбоос одооноос эхлэн Балдан гуайн эхнэр боллоо гэсэн үг.Эхнэрээ өмчлөх эрх бас Галдан гуайд хадгалагдан үлдэнэ.Учир иймээс энэхүү гоо эхнэр болбоос Балдан гуайн ч Галдан гуайн ч эхнэр мөн бөлгөө.Балдан гуай худалдан авсан сайхан эхнэрээ зөвхөн наадам,шинэ жил,цагаан сар зэрэг босс хүний ид хавыг гайхуулах баярын үеэр дагуулан явж олны нүдийг хужирлах агаад авгайнх нь гоо үзэсгэлэнг хотлоороо бахдан Балдан гуайн нэрийг гаргах учиртай.Тэгэхдээ золигийн Галдангийн нэр бас хавчуулагдан яригдах боловч нэгэнт Балдан гуайн эхнэр тул хэн ч үгүйсгэж үл зүрхлэх амой.Баяраас бусад үед Балдан гуайн нэрний эхнэрээ Галдан гуай хоолны дэглэм сахиулах,тамирын дасгал хийлгэх,эм бэлдмэлээр тордох,гоо сайхны жижиг сажиг засварт оруулах зэргээр бие галбир,гоо үзэсгэлэнгийн талыг бүрэн хариуцна.Эхнэрийн гоо сайхан,хувцас хунар мэтийн бүх зардалыг Балдан гуай бүрэн даах ба эхнэрийг нь хэдий чинээ үзэсгэлэн төгс байлгана,төдий чинээгээр Галдан гуайг урамшуулж шагнана.Жишээ нь наадмаар Балдан гуайн эхнэр боссуудын эхнэрүүд дундаа сайхнаараа шагшигдваас Галдан гуайг Ланд круйзэрээр шагнах бол энүүхэнд.Энэ хүүхэн чинь уул шугамандаа Галдан гуайн эхнэр юм шүү дээ гэж мэтгэх тэнэг монгол Монголд л лав байхгүй.Харин ч Балдангийн нэрний эхнэрийнхээ бэлтгэл сэлтийг Галдан гуай мөн ч сайхан тохируулжээ гэж шүүрс алдацгаах бөлгөө.Иймэрхүү маягаар мань хоёр эхнэрээ эвтэй найртайгаар өмчилөх бөгөөд эхнэрийн гоо буурч,сайхан хоёр хөл нь муудаад ирэхийн цагт Балдан гуай Галдан гуайд хандан
-Муу эхнэр минь олон жил миний нэрийг гаргалаа даа.Одоо орон гэртээ зөнгөөрөө өтлөг дээ гэж хэлээд эхнэрийг нь буцааж өгөх нь Монгол хүний нүнжиг.Худалдаж авсан юмаа гээд аваад арилдаггүй,зарсан юмаа гээд өгөөд явуулдаггүй,эхийг нь эцээж эхнэрийг булаалддаггүй, эв найртай  "эрээнтний" Монгол ухааныг магтан дуулсуу.


No comments:

Post a Comment