Thursday, December 6, 2012

Б.Галсансүхийн "Сэтгэл хэмээх эрхтэн"д үзлэг хийсэн эмчийн онош


Зүрхний чинь бичлэг 
Зүйрлэвээс согтуу буриад 
Үнээдэй нютагт алхах мэт далиу
Зүгээрийнх биз

Сэтгэлгээний шугам чинь
Сэлэнгийн урсгал
Газар сараачих мэт муруй
Сэрэл мэдрэхүйнх биз
Тархи чинь заримдаа
Тараг шиг сагаж
Зүрх чинь хааяа
Зүү тавиулсан шиг хатгуулж
Мэдрэл чинь хаа нэг
Мэлхий шиг ваагалж
Хүсэл чинь нууцхан
Хүрэлзгэнэ шиг исгэрч
Сэтгэл гэдэг эрхтэн чинь
Сэрээдүүлсэн бухал шиг ёолж
Хүүхдүүдтэйгээ нийлж легогоор
Хүншүү юм эвлүүлснээ
Тэр гэх тэмдэггүй дүрсийг
Тэргүүн шүлэгч Эзра Паунд гэж нэрлэж
Бурхантай мэтгэлцээнд ормоор бодогдож
Буг чөтгөрөөс ярилцлага авмаар санагдаж
Үнээдэй нютагт очиж эрвээхэй хөөх ба
Үхэтлээ,тасартлаа виски залгилмаар 
Дор миний эдгээр тоочсон шиг 
Долоон жорын шинж тэмдэг илэрч байна уу?
Оллоо өвчнийг чинь
Онош тодорхой
Ганц тохиолдох
Галсансүх гэдэг өвчин
Нэг хоёр гурав дөрөв тав зургаа долоо биш
Нэжгээд муу нэжгээд сайн мэдээ надад байна
Өөдрөг нь гэвээс
Өөрийнхөөрөө гэдэг эмийг
Өдөрт гурав уу
Өөдгүй нь гэвэл 
Өвчин чинь эдгэхгүй 
Өөртэй чинь хамт дуусна
Эмчилгээгүй..... 



Үзлэг хийсэн эмч Ө.Пүрэвсүрэн
2012-12-06

No comments:

Post a Comment