Monday, December 12, 2011

Хэрвээ би гахай байсан бол




Заримдаа надад нээх утгагүй тэнэг тэнэг бодол төрдийн.Өнөөдөр л гэхэд юм юманд сэтгэл чилүүрдсэн хүн төрөлтөн байснаас гахай байсан нь дээр санагдаад.Тэгээд ургуулаад бодлоо.Би ер нь ямаршуухан гахай байх нь вэ,миний гахайны амьдрал ямар байх болоо гэж.Мэдээж би эрэгчин гахай байж таарна.
Эрт босч орой унтдаг сэргэлэн гахай байна.Бусад гахайнууд шувтан гомдол мэдүүлээстэй.Ээ Пүүлчиг ээ чи боль л доо биднүүс унтаж байна ш дээ.Битгий идүүр тачигнуулаад байгаач.Дөнгөж арав өнгөрч байхад гахай(хүн биш шүү) унтуулахгүй юм.
-Хоолондоо гахайнууд  аа
-Аан хоол гэв үү.Хррррр хрррр хоол гэсээр бүгд босох ажаам.Хоол гэснээс хоолонд муу,айхтар жингээ барьдаг гахай байна даа би.Яагаад гэдгийг доороос уншина уу!!!.
-Баагий(миний найз гахай) хөгшөөн энэг жоохон цувдайны үлдэгдэлийг идчээч хөө.Найз нь бардгүү.
-Асуухаар ам руу асга гэж.Алий нааш нь.
Харин хоёр сарын дараа хүн гээч аймшигт араатан хоолны минь үлдэгдлийг цохьсоор байгаад язартлаа таргалсан хөөрхий муу Баагийг минь орилуулсаар гулдарч одхын цагт 
-Ум ма ни бад ми хум.Уучлаарай Баагий.Гахайг яах гэж,юуны төлөө борддогийг ойлгосонсон бол чи минь амьд байх байлаа.Хойд насандаа хоёр хөлтэй хүмүүн болж төрөөрэй гэж сэтгэл дотроо наманчлах бөлгөө.Гэхдээ яс яман дээр би их өрөвчхөн гахай байхийн.Дөнгөж нярайлчихаад торойгоороо гүнцэг хүртэх гээд сууж байгаа мэгж дээр очоод
-Эгчээ ийм жижигхэн энэ улаан нялзрай амьтдыг идхэд аривгүй ш дээ.Жаахан томруулж байгаад идвэл аривтай сайхан даа.Та өлсөөд байгаа бол миний хоолны үлдэгдэлийг ид л дээ.Май
-Нээрээ ч тийм юм уу.За за.Хоп хап хап,намь намь,шалир жалир.
Торой ч гэлтгүй гахайнуудын хувьд би жинхэнэ Оскар Шиндлер байх болно.Олон ч гахайг үхлээс аварна дөө.
-Баяраа чи их жин нэмсэн харагдана.Чамайг ч удахгүй чадхийлгэх нь дээ.
-Тийм үү?.Одоо би яанаа ийий ийий.
-Зүгээр ээ хөө.Надад нэг санаа байна.Чи арьсаа энд тэнгүй улаан нялга маажчих.Чамайг хамуу маягийн өвчин тусч гээд нэг удаадаа төхөөрөлгүй орхино.Эсвэл гүйж мүйдэг ч юм уу,фитнесст явж турал даа чи.
-Баярлалаа Пүүлчиг ээ.Чи шүү.Чи миний аврагч.
Би бас маш цэвэрч гахай байх нь бол тодорхой.
-Хөөш та нар болил доо.Хашаандаа хүндрээд байхийн.Гарч 00 ор л доо.
-Аа залхуу залхуу.Энд л яачий л даа.Сүртэйн.Заваан,ховдог хоёр чинь гахай бидний имиж ш дээ Пүүлчиг ээ.
-Муусайн заваан гахайнууд.Наад үнэр танарт чинь суух арга алга.Гарч цэвэр агаар амьсгалах минь.
Пүүлчиг болбоос машид хянуур гахай ажгуу.Төмсийг заавал темпартуурыг нь шалгаж байж иднэ.
-Лоолой гуай наад төмс чинь гээд цааш нь 
Хэлж амжихаас минь өмнө хорхогны чулуу шиг час халуун төмс залгисан Лоолой гуай амаа байдгаар нь ангайгаад галт тэрэг шиг энүүгээр тэрүүгээр чарлан довтолгоно.Тэгснээ пидхийтэл унаад,талаараа хэсэг тийчлэснээ насан хутагийг олмой.Бад ми хум.Пүүлчиг хутга,заазуур үл нэвтрэх хантааз байнга өмсөөстэй.Сарын тэмдэгийн хуанли байнга хөтөлнө.Та нарын бодож байгаа хуанли бишээ.Сарын шинж тэмдэгийн хуанли.Энэ сард чинь ёоолк болно.15 наас 31 ний хооронд тунчиг болгоомжтой байлгүй горьгүй нь дээ.Зураад тэмдэглэчий гэх жишээний.Эзэн хиаман цээхтэй 7 гахайны гэрээ хийж байгаа юм байна.Тэр тэр тэр тэр тэр тэр...Дээр нь мэдээж тэр бүдүүн гахай.Аръявал гэж.Нэг удаадаа надаас холуур л  юм шиг байхийн.Гэхдээ юмыг яаж мэдхүү турах л хэрэгтэй.Ингээд бодоод байсан гахайны амьдрал ч бас баргар юмаа.Гахайны махаа цохиод л махчин төрлөөрөө цохиж явахаас.Ийий ийи цаана чинь хүн гэдэг мангас.Аав ээжийнхээ үгэнд орохгүй бол хүн ирж нядлаад шарсан торой болгочдог юм ш дээ.
-Ийийн ийин ийин.Ахиад тэхгүй ээ аав аа ээж ээ.Хөөрхий гахайны тавилаан гэж.



No comments:

Post a Comment