Thursday, November 29, 2012
"Үүлэн домог" Mиний омог
Monday, November 19, 2012
Орой намрын "уянгат" шувууд
Салхит хотын тэнгэрт бороо зүсрэс гээд уйтайхан.Шувууд хэдүйнэ буцчихсан намар орой цаг сан.Гэхнээ намар болгон шувууд буцдаг биш юмсанж.Шувууд ирдэг намар гэж бас байх аж."Уран үгсийн чуулган"д чуулахаар эх нутаг Монголоос,эрх чөлөөний суугуул нутгийн өнцөг булан бүрээс эгшиглэнт олон шувуу нисэн ирж салхит хотын их нуурнаа хэд хоног ганганалданхан жаргавай.Ардын уран зохиолч,Соёлын гавъяат зүтгэлтэн П.Бадарч,МЗЭ-ийн гүйцэтгэх захирал,яруу найрагч Г.Мөнхцэцэг,гавъяатгүй ирээд гавъяатаа гэж дуудуулж буцсан яруу найрагч Дан.Нямаа,модернист гэвэл Монголын нохой ч үл андах яруу найрагч Б.Галсансүх нарын зэрэг алдар цол,ачаа номондоо дарагдсан,далавчнаас нь дөрвөн уулын утаа үнэртэх,ярихад нь яруу найраг амилах хэдэн шувуу эх орноос минь зорин ирж "Уран үгсийн чуулган"ыг чимсэн билээ
Sunday, October 28, 2012
Sunday, April 1, 2012
Мэдээжийн юмыг мэдээгүй толгой буюу "Элгэн хутга" ФМ 96.9
Aндрoид утсан дээрээ татаж суулгасан "Элгэн нутаг" FM радиогоо асаалаа.Эх оронд маань нэгэн гэгээн өглөө эхэлж байгаа бололтой.Хөтлөгч бүсгүй ялдамхан хоолойгоор
-За энэ бол мэдээж "Элгэн нутаг" ФМ 96.9
Мэдээж нь ч юу чив дээ.Муухан мушийв.
-Мэдээж яг энэ цаг мөчид эх оронд маань 8 цаг 13 минут айлчлан ирээд байнаа.Өнөөдөр бол мэдээж Дөрвөн сарын нэгэн инээдмийн баярын өдөр.
Бухимдалын утаа уугиж эхлэв.8 цаг 13 минут айлчлан ирээд байх даа ч яахав.Ямар нэгэн улирал,аль нэг улсын ерөнхийлөгч,усны шувуу,холын зочин,өвлийн өвгөн биш дээ.Хоёр мэдээж нь эгдүү хүргэсэн ч маргааш дөрвөн сарын нэгэн гэдгийг (Манай энд цагийн зөрөөтэй) сануулсан болохоор нэг мэдээжийг нь нэг удаа өршөөн хэлтрүүлэв.
Wednesday, December 21, 2011
Хайрхан уул
Алтан нутгийн минь авъяаслаг залуу хөгжмийн зохиолч СТА Б.Эрдэнэбаяр хүүхэд ахуй цагтаа бичсэн "Хайрхан уул" шүлгэнд минь аялгуу оруулж дуу болгон амьдруулжээ.Энэхүү дууг Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Театрын гоцлол дуучин CTA Төмөр дуулж олны хүртээл болгосон аж.Монгол хүн бүрт сэтгэлдээ сүслэн дээдэлж залбирч явдаг "Хайрхан" байдаг.Moнгол орныхоо сүрлэг уулс,тахилга сүлдэт овоо,хайрханы зургуудаар чимэглэж дуугаа youtube дээр орууллаа.Таалал орших болтугай.
Monday, December 12, 2011
Хэрвээ би гахай байсан бол
Заримдаа надад нээх утгагүй тэнэг тэнэг бодол төрдийн.Өнөөдөр л гэхэд юм юманд сэтгэл чилүүрдсэн хүн төрөлтөн байснаас гахай байсан нь дээр санагдаад.Тэгээд ургуулаад бодлоо.Би ер нь ямаршуухан гахай байх нь вэ,миний гахайны амьдрал ямар байх болоо гэж.Мэдээж би эрэгчин гахай байж таарна.
Tuesday, December 6, 2011
Цэцэгс амархан хагдардаг,харин хогийн ургамал амь бөхтэй
Арав гаран жилийн өмнө юмсан.Зүдүүхэн цагийн ядуу оюутан явлаа.Тарчигхан оюутны байрандаа шуугиантайхан суудаг байлаа бид.Утга зохиол,сэтгүүлийн ангийнхан болохоор дэврүүхэн гэж ч жигтэйхэн.Шүлэг зохиолоо шүлс үсэргэн уншицгааж,шөнийн дэлгүүр рүү ганц юманд харайж,жижүүр авгай нарыг найрч явсан үеээ одоо санахад дурсамжтай ч гунигтай ч юм шиг.Манай тасагаар "том" зохиолчдын десант байсгээд л бууна.Том зохиолчид гэдэг нь тухайн үед уран бүтээлээрээ олонд танигдаж 90-ээд оныхноосоо ялгарч эхлээд байсан Ж.Болд-Эрдэнэ,Ш.Уянга,T.Содномнамжил тэргүүтэй хэсэг найрагчид.Бас тэднийг дагалдан баясч ч гэх үү эсвэл дагуулан явж нэр нүүрийг нь ашигладаг ч гэх үү хэсэг нөхөд ёс юм шиг хамт явах.
Subscribe to:
Posts (Atom)